Өнөөдөр 10.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Хөрөнгө оруулалт ба татварын эрх зүй” сэдэвт уулзалт ярилцлага болох гэж байна. Уулзалтанд Монголын бизнесийн байгууллагын төлөөлөл, Эдийн засаг-эрх зүйн судлаач, шинжээч нар, Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын төлөөлөл оролцохоос гадна Хэбрьюгийн их сургуулийн хуулийн тэнхмийн профессор, доктор Илан Бэншалом илтгэл тавих юм.Доктор Бэншалом нь АНУ-ын Иелийн хуулийн сургуульд докторын зэрэг хамгаалсан. олон улсын татварын тогтолцоо болон татварын бодлогын асуудлыг голлон судалдаг эрх зүйч, эрдэмтэн аж.



















































