Өндөр үнэтэй хэмээн зарим эцэг эхчүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа сурагчдын дүрэмт хувцасны загвар болон чанарыг танилцуулах арга хэмжээ өнөөдөр болно.
Тус арга хэмжээ Голомт хотхонд байрлах "Шилмэл загвар"-ын байранд 10.30 цагаас эхлэнэ. Мөн энэ үеэр агуулга нь шинэчлэгдэн шинээр хэвлэгдсэн сурах бичгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.