
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А\782 тоот захирамжаар нөгөөдрөөс энэ сарын 31-нийг хүртэл тээврийн хэрэгслийг тэгш сондгой тоогоор хязгаарлах болсон. Тэгэхээр жолооч таны тээврийн хэрэгслийн дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 24, 26, 28, 30-ны өдрүүдэд, сондгой бол 25, 26, 29, 31-ийн өдөр замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Өмнө мөрдөгдөж байсан тээврийн хэрэгслийн дугаар хязгаарлалт нь энэ найман өдөр мөрдөгдөхгүй юм.
Д.Ундрах /24tsag.mn/