
10.00 цагт ”Түгээмэл хөгжил” төв, Улсын халамж үйлчилгээний ерөнхий газар хамтран ”Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах нөхцөл, боломж” сэдвээр семинар зохион байгуулна. Семинар Монгол-Японы төвд болно.
11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд 50-60 оны улс төрийн хэлмэгдэгсэд ба тэдний цагаатгалын асуудлаар Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос мэдээлэл хийнэ
9.00-15.00 цагт Сүхбаатар дүүргийн ИТХ, ЗДТГ-ын удирдлага, нийт албан хаагчид бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа цусаа хандивлах “Цусаа бэлэглэе” Өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг дүүргийн Иргэний танхимд болно.