Залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын
дунд зохион байгуулж буй "Залуус лиг 2013" сагсан бөмбөгийн тэмцээний шилдэгүүд өнөөдөр тодорно.
Тэмцээний хаалт өнөөдөр 12.00 цагт Спортын төв ордонд болно. Жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг Олон улсын залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн олон улсын залуучуудын өдрийг “Залуучуудын шилжилт хөдөлгөөн: Хөгжил рүү тэмүүлэх нь” сэдвийн дор дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлсэн. Харин манай улсын залуучуудын өдөр энэ сарын 25-нд тохионо. Тиймээс залуучуудад хандсан олон ажлыг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас хийж хэрэгжүүлж байна. Тэдгээрийн нэг нь "Залуус лиг 2013" сагсан бөмбөгийн тэмцээн юм.


















































