
Нэрт зохиолч Д.Банзрагч агсны нэрэмжит “Молор-Эрдэнэ” яруу найргийн наадам ирэх сарын 14-нд болно. Уг наадмыг түүний төрсөн нутаг болох Төв аймгийн Өндөрширээт сумын Аглаг хөдөөд зохион байгуулна. “Молор-Эрдэнэ” наадмыг Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргын тамгын газар, Монголын зохиолчдын эвлэл, Монголын залуу зохиолчдын холбоо хамтран зохион байгуулна.
Өндөрширээт сумын 90 жилийг ойг угтсан энэхүү яруу найргийн наадам нь Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Д.Банзрагч агсны уран бүтээлийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, мөн залуу найрагчдыг дэмжих зорилготой юм.