
Тэдний үзэж байгаагаар хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрт учирсан хохиролын нөхөн олговорыг МАН төлөх ёстой гэлээ. Тодруулбал тэд МАН-аас тухайн үед амьдарч байсан дундаж орлоготой өрхийн үл хөдлөх хөрөнгийг 1000 дахин үржүүлсэнтэй тэнцэхээр хөрөнгө мөнгийг гаргуулах бодолтой байгаа аж.
Түүнчлэн тэд энэ асуудлаар Улсын дээд шүүхэд гомдол гаргахаар болжээ. Хэрэв энэ асуудлыг улсын дээд шүүх шийдвэрлэж чадахгүй тохиолдолд тэд Олон улсын шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн юм.