
Сурагчдын дүрэмт хувцасны загвар болон шинэчлэгдэн шинээр хэвлэгдсэн сурах бичгүүдийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танилцууллаа.Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдын 73,9 хувь буюу 37300 гаруй сурагч шинэ дүрэмт хувцас өмсөнө. Эдгээрээс Улаанбаатар хотод 141792 сурагч, хөдөө орон нутагт 231505 сурагч шинэ дүрэмт хувцас шинэ хичээлийн жилдээ өмсөх юм байна. Манай улсын хэмжээнд нийт 728000 гаруй ширхэг дүрэмт хувцас нийлүүлэгдэж байгаа аж. Энэхүү шинэ дүрэмт хувцас нь хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй, монгол орны цаг агаар, уур амьсгалд бүрэн нийцсэн иж бүрдэл бүхий давуун ноосон материалтай юм байна. Дүрэмт хувцасны үнэ нь өмнөх өмсөж байсан хувцасны ижил төрлийн хувцасны үнэтэй харьцуулахад 10000-24000 төгрөгний зөрүүтэйгээр худалдаанд гарах гэнэ. Хичээлийн шинэ жилийг эхлэхээс өмнө эдгээр дүрэмт хувцасыг энэ сарын 30 гэхэд бага ангийн буюу 1-3 ангийн сурагчдад нийлүүлж дуусах аж. Мөн 4-5 ангийн сурагчдын хувцсыг ирэх сарын 15 гэхэд, дунд ангийн сурагчдын хувцасыг ирэх сарын 30 гэхэд бүрэн нийлүүлж дуусгах хуваарын дагуу ажиллаж байгаа юм байна.
Удахгүй дэлгэрэнгүйг хүргэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/