
www.jurists.gov.mn цахим системд 1473 хуульч анхдугаар их хуралд оролцох төлөөллийг сонгох сонгуульд нэрээ дэвшүүлжээ.
Нэр дэвшигчдийн 54 хувь буюу 806 хуульч хуульчийн хувийн бүртгэлээ баяжуулан өөрийн товч танилцуулгаа оруулсан бол 32 хувь нь хуульчийн хувийн бүртгэлдээ зургаа байршуулсан байна. Их хуралд нийт 500 хүртэл төлөөлөгчид оролцох бөгөөд тэдний 20 хувь нь шүүгч, 20 хувь нь прокурор, 40 хувь нь өмгөөлөгчид үлдсэн 20 хувь нь эдгээрээс бусад хуульчдын төлөөлөл байх ба одоогоор энэхүү үзүүлэлт хангагдсан байгаа нь хуульчдын идэвх сайн байгааг илтгэж байгаа юм.Анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцох цахим сонгуулийн нэр дэвшилт 2013 оны 8 дугаар сарын 23-ны баасан гарагийн 22.00 цаг хүртэл үргэлжилэх юм.