
"Галзуу хулгана" тоглоомын нээлтийн үйл ажиллагаа маргааш Үндэсний соёл амралтын хүрээлэнд 18.00 цагаас эхэлнэ. "Twisted Rocket" хэмээх энэхүү арга хэмжээнд бүх насныхан хүрэлцэн ирэх боломжтой аж. Зохион байгуулагчид нийт 10000 гаруй хүнийг хүлээн авахаар төлөвлөж байгаа ба тасалбар 10000 төгрөгийн үнэтэй байх юм. Тоглолтонд урилгаар "The Lemons", "A Sound", "Kiwi", "Tatar", "Anemone", "The Colors", "Vatame" хамтлагуудаас гадна дуучин BX, Баажий, Цэлмүүн, Чойжоо гээд олон уран бүтээлч ирэх юм байна.
Сэтгэгдэл (2)