Манай улс боловсролын системдээ хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого явуулж байгаа. Үүнийгээ өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн “Багшийн хөгжлийн хөтөлбөр”-тэй уялдуулж зарим эрх зүйн шинэчлэлийг хийсэн байна.Тухайлбал өнгөрсөн жилүүдэд 46 шалгуур үзүүлэлтээр багшийн ажлыг дүгнэж, урамшил нэмэгдлийг нь олгодог байсан бол энэ жилээс 5 чиглэл, 12 шалгуур үзүүлэлтээр багшийн ажлыг үнэлдэг болжээ. Үүнд:
-сурагчийн төлөвшил
-хүүхэд нэг бүрийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц, гаргасан амжилт
-хүүхдүүдийнхээ авъяас чадварыг нээн хөгжүүлсэн байдал
-хүүхэд, эцэг эхчүүдийн сэтгэл ханамж
-эрүүл мэнд зэрэг таван үндсэн шалгуурууд байх юм
Түүнчлэн багш нарын зэрэг ахих шалгуур үзүүлэлт нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйг хэрэгжүүлж түүнийхээ үр дүн амжилтаар тодорхойлогдох болсон байна.



















































