
БШУЯ-наас багш бэлтгэдэг сургуулиудыг чанаржуулахаар зарим нэг арга хэмжээг авч эхэлсэн. Тодруулбал энэ жилээс эхлэн багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд шинээр элсэгчдийн ЭЕШ-ндаа 650-иас дээш оноо авсан элсэгчдэд 70-100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох, хөдөө орон нутагт багшлах дадлагын амьжиргааны зардлыг 100 хувь сургалтын төрийн сангаас олгох шийдвэр гаргасан.
Үүний үр дүнд өнгөрсөн жил нийт элсэгчдийнх нь 40 гаруй хувь 650-иас дээш оноотой байсан МУБИС-д энэ жил нийт элсэгчдийн 90 орчим хувь нь ЭЕШ-даа 650-иас дээш оноотой хүүхдүүд байгааг салбарын сайд нь хэлж байлаа.




















































Сэтгэгдэл (2)