Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор дүүрэг, дүүргийн тамгын газраас үзэсгэлэн худалдааг өчигдрөөс зохион байгуулж эхэллээ. Энэхүү үзэсгэлэнгүүд “Тэнгис” кино театрын урд, ҮДБЭЧ-ын хажууд, “Гурван гал” худалдааны төвийн дэргэд тус тус зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнд хүүхдүүдийн хувцас тэр дундаа ноолууран бүтээгдэхүүнүүд, цүнх, хичээлийн хэрэгсэл, гоёл чимэглэл, таримал цэцэгсээс эхлээд бүх зүйлийг дэлгэжээ. Мөн эл арга хэмжээнд “Аз хур”, “Номин”, “Улаанбаатар принт” зэрэг компаниуд ч хамрагдаж хичээлийн хэрэгслүүд зарж байлаа. Ингээд хичээлийн хэрэгсэл үнийн хувьд хэчнээн төгрөгөөр зарагдаж байгааг та бүхэнд танилцуулж байна.“Аз хур” дэлгүүрийн дэвтэр хуудсаасаа хамаарч 180-1100 төгрөгөөр зарагдаж байна. Олноор нь авбал 30 төгрөгөөр хямдрах аж.
“Тоогоо бодож сурцгаая” хүүхдийн сурах бичиг 1500 төгрөг бол “Эрдмийн түлхүүр” 2000 төгрөгөөр зарагдаж байна. Мөн “Эрдмийн хөтөч” гээд хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх ном 3500 төгрөгөөр зарагдаж байгаа бол үлгэрийн ном ширхэг нь 5000, багцаараа 25000 зарагдаж байлаа.
Харин сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдүүддээ их авч өгч хэрэглүүлдэг болсон ярьдаг цагаан толгой 35000 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.
"Улаанбаатар принт"-ийн 12 хуудастай дэвтэр 180, 94 хуудастай дэвтэр 1000 төгрөгөөр зарагдаж байна.
Цүнх 16500-30000 төгрөгийн үнэтэй байлаа.
Үзэг савны гэр 2000-7500, үзгэн бал 400-2200 хүртэл төгрөгөөр зарагдаж байна. Палмастр 1800-4500 төгрөг, 36 өнгийн харандаа 18000, баллуур 650-1600, цавуу 500-800, штрик 1000-1200, хайч 1000, усан будаг 1000-1600, тодруулагч 500-800 төгрөгийн хооронд байна.
Номингийн бараа бусдаас арай үнэтэй ч сонголт сайтай
Үзгэн балны запас 6 ширхэг нь 1499, үзгэн бал 649, тосон бал 599, штрик 999, хайч 799, баллуур 799, шугам 499-1700 төгрөгийн хооронд байна. Үзэг, харандааны иж бүрдэл 7499 төгрөгөөр зарагдаж байна.Энэхүү үзэсгэлэнг зорьж ирж байгаа хүмүүс цөөнгүй байлаа. Тиймээс зарим эцэг эхтэй уулзаж ярилцахад, “Ерөнхийдөө томоохон компаниудаас оролцож байгаа болоод ч тэрүү хүүхдийн хичээлийн хэрэгсэл захуудыг бодвол үнэтэй байна” гэсэн юм.
Сонирхуулахад энэхүү үзэсгэлэнд тавигдсан бараануудаас цагаан цамц 25000, өмд 2000, бэлтгэлийн өмд 5000, цэцэрлэгийн насны хүүхдийн өмд 5-12 мянган төгрөгийн үнэтэй байв.
"Оргил" худалдааны төвд цүнх, дэвтэрний сонголт муу байна
Оргил худалдааны төвд очиход зөвхөн Малайз улсад үйлдвэрлэсэн дэвтэр худалдаж байлаа. Зурагтай хавтастай 12 хуудастай дэвтэр 185 төгрөг байсан бол зураггүй нь 125 төгрөг. Харин 24 хуудастай дэвтэр 250 төгрөг, 32 хуудастай нь 305 төгрөг гэх мэтээр 96 хүртэл хуудастай дэвтрүүд 415-950 төгрөгийн үнэтэй байна.
Зургийн дэвтэр мөн адил цаасны нимгэн зузаан, хэмжээ, хуудсаараа үнэ нь ялгаатай. Тодруулбал, 350-1380 төгрөг хүртэл үнэтэй. Үүнээс гадна А4 хэмжээтэй нь 24 хуудастай зургийн дэвтэр 1750 төгрөг бол В4 нь 2850 төгрөгийн ханштай байсан. Хүүхдэд зайлшгүй байх нэгэн хэрэгцээ болох үзэг, харандааны сав 1600-8200 төгрөгөөр зарагдаж байлаа.
Барималын шавар 950-1830, усан будаг 920-1680, бийр нь багцаараа 650-5600 төгрөг байсан. Тэгвэл будгийн харандаа 650-6300, тосон будаг 730-2700 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Үзгэн балны запас ширхэг нь 170-280, хайрцагаараа 1900-2840 төгрөг, тосон бал 70-1000 төгрөгийн хооронд үнэтэй байна. Баллуур 190-1150, харандаа үзүүрлэгч 410-660 төгрөг, мөн элдэв янзын амьтны дүрстэй нь 2600-11850 төгрөгөөр борлуулагдаж байлаа. Харин сурагч хүний хамгийн чухал зүйл болох цүнх 9000-35000 төгрөгийн үнэтэй.
"Нарантуул" зах дээр бичиг хэрэгслийн үнэ харьцангуй хямд байна
“Нарантуул” худалдааны төвд 12 хуудастай Монголд үйлдвэрлэсэн хавтас нь зураггүй дэвтэр 120 төгрөг, зурагтай нь 150 төгрөгийн үнэтэй байв. Харин польш дэвтэр ховор байгаа энэ өпрүүдэд 24-өөс дээш хуудастай Польш улсад үйлдвэрлэгдсэн дэвтэр уг зах дээр их байв. Монгол дэвтэр 24 хуудастай нь 350, Польш нь 390 төгрөгийн үнэтэй. Энэ мэтээр хуудас нэмэгдэх тутам 50-100 төгрөгийн хэлбэлзэлтэйгээр үнэ нь нэмэгддэг аж. Зургийн дэвтэр Монгол нь 450-1500 бол Польш нь 550-2800 төгрөгөөр худалдаалагдаж байна. Ерөнхийдөө малайз, монгол дэвтрүүд үнийн зөрүү их байхгүй, харин польш дэвтэр энэ хоёроосоо арай илүү үнэтэй байлаа.Харин цүнхний хувьд бага, дунд ахлах ангиасаа хамааран 6500-35000 төгрөгийн ханштай байсан юм.
"Норжин" худалдааны төвд хичээлийн хэрэгсэл эдгээрээс арай үнэтэй байлаа. Учир нь 12 хуудастай Малайз, монгол дэвтэр л гэхэд 200 төгрөгний үнэтэй байсан юм. Энэ жил ер нь хаа сайгүй Польш дэвтэр худалдаахгүй байгаа аж. Тэгвэл 48 хуудастай польш дэвтэр Норжин худалдааны төвийн бичиг хэрэгслээр зарагдаж байгаа гэдгийг худалдагч нь онцоллоо. Польш дэвтрийг онцолж байгаа учир нь худалдан авагчид польш дэвтрийн хуудсыг зузаан, бүдэг цэнхэр шугамтай байдаг болохоор цэвэрхэн харагддаг гэж үзэн сонгох илүүтэй гэнэ.
Есдүгээр сарын нэгнээс өмнө хичээлийн хэрэгсэл өргөн сонголттой байдаг бол хичээлийн шинэ жил эхлээд энэ нь мэдэгдэхүйцээр буурдаг. Гэхдээ есдүгээр сарын 10 хүртэл хичээлийн хэрэгслийн худалдаа үргэлжилнэ хэмээн худалдаачид хэлж байсан. Ямартаа ч өнөө маргаашгүй, хичээлийн шинэ жил эхлэх нь. Одоогоор хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангаж амжаагүй байгаа эцэг, эхчүүд, залуустаа зориулж ийнхүү үнийн судалгаа хийлээ. Цүнхээ үүрээд, шинэ хувцсаараа гангарсан багачуудын инээдэнд хотын гудамж бялхах өдөр тун удахгүй ирэх нь...
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)