Өчигдөр Хууль зүйн сайд Х.Тэмжүүжин “Lexus-570” маркийн машинтайгаа явж байгаад торгуулсан тухай мэдээлэл хүн бүрийн анхаарлыг татав. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тайлбараар бол “дугаарын хязгаарлалттай өдрөө мартаж бас жолоочийн хариуцлагын даатгалын бичгээ авч яваагүй”-гээс болсон байна. Үнэндээ энэ бол шударга ариун үйлдэл биш. Нэгд Хууль зүйн сайд нь дүрэмээ биелүүлэхгүй байна. Улаанбаатарын иргэн бүр л дугаарын хязгаарлалтыг биелүүлэх гэж хичээж байхад Хууль зүйн сайд нь “Lexus-570” уначихаад “дугаарын хязгаарлалтын өдрөө мартчихсан байна” гэж шалтаглах дэмий л дээ. Тэгвэл хүн бүр л тийм тайлбар хэлнэ.
Хамгийн эмгэнэлтэй нь Хууль зүйн яам нь сайдынхаа бичиг баримтыг хураасан
Баярсайхан хэмээх цагдааг яаран сандран дуудаж ирэн шагнаж олон нийтэд зарлав. Нэг талаас нь харвал “Манай сайдыг торгочихлоо, сайн байна” хэмээн сайдынхаа эсрэг яам нь ажиллаад байгаа юм шиг. Нөгөө талаас нь харвал манай нийгэмд хууль ёс ямар болсныг Хууль зүйн яам нь зарлаад өгөв. Цагдаа ажлаа хийгээд л үүргээ биелүүлсний төлөө хэтэрхий ингэж сүржигнэх эмгэнэлтэй л харагдаж байна. Хууль, шударга ёс хаана байгааг Хууль зүйн яам нь ингэж харуулав.
Сонирхолтой нь дүрэмээ зөрчсөн хүн нь Хууль зүйн сайд. Торгосон хүн түүний удирддаг салбарын ажилтан. Ажилтнаа шагнасан нь Хууль зүйн яам. Өөрөөр хэлбэл сайд нь дүрэмээ зөрчөөд, салбарын ажилтан нь торгоод, яам нь шагнаад. Дэндүү инээдэмтэй гурвалжин үүссэн байгаа биз. Тэгээд үүнийгээ нийгмийн шударга ёс хэмээн тайлбарлах юм. Магадгүй энэ гурвалжин энэ оны хамгийн инээдэмтэй, хамгийн эмгэнэлтэй үйл явдлаар ч шалгарч мэдэх юм.
Зарим эх сурвалжуудын тайлбараар бол Х.Тэмүүжинг торгож баатар болсон цагдаа сайдыгаа таниагүй бололтой. Тэгээд л сүүлд нь хэнийг торгочихсоноо дуудлага ирэхээр мэдсэн гэсэн дэл сул яриа ч гарч.
Мөн өөр нэгэн эх сурвалжийн тайлбараар бол шударга ариун ёсны PR хийх гэж ийм юм сэдсэн бололтой. Хэрэв тийм бол мэргэжлийн бус сайн дурынхнаар хийлгээд онигоо болоод баларчээ л гэж хэлэхээс өөр үг олдохгүй нь.
Ямар ч гэсэн дүрэм зөрчдөг Хууль зүйн сайд, торгодог цагдаа, шагнадаг Хууль зүйн яам гурвалын тухай онигоо энэ салбарын өнөөгийн өнгийг тодотгож байна.

Хамгийн эмгэнэлтэй нь Хууль зүйн яам нь сайдынхаа бичиг баримтыг хураасан
Баярсайхан хэмээх цагдааг яаран сандран дуудаж ирэн шагнаж олон нийтэд зарлав. Нэг талаас нь харвал “Манай сайдыг торгочихлоо, сайн байна” хэмээн сайдынхаа эсрэг яам нь ажиллаад байгаа юм шиг. Нөгөө талаас нь харвал манай нийгэмд хууль ёс ямар болсныг Хууль зүйн яам нь зарлаад өгөв. Цагдаа ажлаа хийгээд л үүргээ биелүүлсний төлөө хэтэрхий ингэж сүржигнэх эмгэнэлтэй л харагдаж байна. Хууль, шударга ёс хаана байгааг Хууль зүйн яам нь ингэж харуулав. Сонирхолтой нь дүрэмээ зөрчсөн хүн нь Хууль зүйн сайд. Торгосон хүн түүний удирддаг салбарын ажилтан. Ажилтнаа шагнасан нь Хууль зүйн яам. Өөрөөр хэлбэл сайд нь дүрэмээ зөрчөөд, салбарын ажилтан нь торгоод, яам нь шагнаад. Дэндүү инээдэмтэй гурвалжин үүссэн байгаа биз. Тэгээд үүнийгээ нийгмийн шударга ёс хэмээн тайлбарлах юм. Магадгүй энэ гурвалжин энэ оны хамгийн инээдэмтэй, хамгийн эмгэнэлтэй үйл явдлаар ч шалгарч мэдэх юм.

Сэтгэгдэл (52)