Улаанбаатар хотод байгаа төвлөрсөн бохирын системд холбогдоогүй гэр хорооллын сургуулиуд энэ асуудлаа шийдэхийн тулд жилдээ 20 орчим сая төгрөг зарцуулдаг аж. Харин энэ жилээс БШУЯ-наас тэдгээр сургуулиудад нэгдсэн төсөл хэрэгжүүлж бохирыг халдваргүйжүүлж, хөрсөнд нь шингээдэг системийг суурилуулж эхэлсэн байна.Тэрхүү төслөөр энэ жил нийт 26 сургуульд байгальд ээлтэй, хэмнэлттэй бохирын системийг тавьж байна. Нэг сургуульд ойролцоогоор 37 сая төгрөгөөр бохирын систем суурилуулж өгчээ. Энэхүү төслийг анх 2011 онд хотын захын хорооллын долоон сургуульд 247 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрчээ.



















































