Арван таван мянган лангуу түрээслэгчдийг тэжээдэг Нарантуул захад өнөөдөр 06.10 цагийн орчимд гал гарлаа. Онцгой байдлын албаныхан, Гал командынхан хүч нэмэгдүүлэн ажилласан ч хүнсний зах нь тэр чигээрээ шатлаа. Дотор нь цайны газрууд байдаг тул хийн баллонууд нь дэлбэрч галыг унтраахад хүндрэл учруулсан байна. Одоогоор галыг унтраасан ч Нарантуулын ойр орчмын замд түгжрэл үүсээд байна. Нарны замын хөдөлгөөн маш их ачаалалтай байгаа ба Нарантуул хойд талын гэр хорооллын зам ч түгжрээд байгаа юм. Мөн Халдвартаас Нарантуул орох замыг хаасан байдалтай байна. Д.Ундрах /24tsag.mn/



















































