Ийм утгатай захимрамжийг хотын мээр өнгөрсөн мягмар гаригт гаргажээ. Тэрээр Улаанбаатар хотын гэр хорооллын 92 хороонд газрын зураглал хийлгэхээр болжээ. АНУ-ын Азийн сантай хамтран тухайн хорооны иргэдийг оролцуулан хийх ажлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж нарт хариуцуулжээ. Дээрх ажилд шаардлагатай 65 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах юм. Ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадралд даалгажээ.


















































