
“Нарантуул” захын гал гарсан хэсгийг хамгаалалтанд авчээ. Тус захын наймаачид гал гарсан сургаар олноороо цуглаж байгаа бөгөөд тэднийг дотогш нэвтрүүлэхгүй байгаа аж. Тэд худалдааны төвийн гаднаас байр байдлыг нь ажиглаж байна.
Түүнчлэн хойд хаалганы ойролцоох галд өртөөгүй хэсэгт гутал зардаг наймаачид бараагаа дэлгэж байсныг цагдаа нар хурааж байгаа юм байна.



















































