
ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн төрөх тасагт хийсэн их засвар дуусч, харьяаллынхаа эхчүүдийг хүлээн авч эхэллээ. Мөн Хагалгааны нэгдсэн тасагтаа орчин үеийн жишгээр засвар хийж, ашиглалтад оруулав. Одоо сэхээний болон Бөөрний эмгэг судлалын тасагт засвар хийж буй гэнэ. Үүний зэрэгцээ эмнэлгийнхээ эргэлтийн есөн хаалгыг засварлаж, хаягжуулж эхэлсэн бөгөөд энэ ажил ирэх долоо хоногт дуусна. Тус эмнэлгийн дээвэр хуучирч, муудсанаас олон газар дусаал гоождог болжээ. Иймд салбарын яамандаа хүсэлт тавьснаар, санхүүжилтийг нь шийдүүлж, тендер зарлаад буй гэнэ. Дээвэр болон бүх засварыг ирэх сард багтаан дуусгах юм байна. Энд Эх, барих эмэгтэйчүүдийн тасагт засвар хийхдээ эхчүүдийг бусад төрөх эмнэлэгт шилжүүлсэн байсан бол дээрх засварын ажлыг дотроо зохион байгуулапт хийж, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулж байгаа юм. Барилгын гаднах ажил дуусч, дотоод засалдаа оржээ. Ирэх сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн энэ өргөтгөлд Цусны эмгэг судлалын болон, Зүрхний оношлогооны тасгийг оруулах юм байна.
24tsag.mn