
Өнөөдөр "Мишээл экспо" төвд "Хичээлийн шинэ жил-2013" үзэсгэлэн худалдаа нээгдэж байна. Үзэсгэлэн худалдаанд өргөн сонголттой хичээлийн хэрэгслүүд зарагдахаас гадна сурагчдын шинэ дүрэмт хувцасны тухай мэдээлэл өгөх юм байна. "Хичээлийн шинэ жил-2013" үзэсгэлэнгийн 14.00 цагт болох нээлтэнд ҮХАА-ын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар оролцох юм.
Энэ жил хичээлийн хэрэгслийн олон үзэсгэлэн худалдаа гарч байгаагаас гадна дүүрэг бүрт бөөний борлуулах цэгүүд нээгдэж байгаа юм.