
Харшлын улирал ирж хотын иргэд шарилж, луульнаас болж хамар нь битүүрч, амьсгал авахад хүн болоод байгаа. Тэгвэл энэ хүнд үед Баянголын ИТХ, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн нэгдэл, Японы арьс заслын эмч нархамтран нэгэн буяны ажлыг хийжээ. Тэд дүүргийнхээ 0-5 насны хүүхдүүдийг энэ сарын 14- 17-нд хороо бүрээр нь цагийн хуваарь гаргаж үнэ төлбөргүй үзэж, оношилж, эмчилгээ хийжээ. Тэд хүүхдийн харшил болон диатезийг оношилж, эмчилсэн нь олон эцэг, эхийг баярлуулсан байна.