
Нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүл "Нарантуул" захад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын хурлыг яаралтай зарлан хуралдуулахаар боллоо. Одоогоор гал унтраах ажиллагаа үргэлжилж байгаа ч галыг бүрэн унтрааж дуусаагүй байна. Захыг Баянзүрх, Чингэлтэй болон Нийслэлийн цагдаагийн газрынхан бүрэн хамгаалалтад авчээ. Одоогоор хурал хэдэн цагт болох нь тодорхойгүй байна.