Монголын хоёр дахь хүүхдийн ордонг “Сурагч” сонины хамт олон СХД-ийн 1-р хороололд байгуулсан билээ. Тус хүүхдийн ордон нь зураг, шатар, загвар гоо зүй, циркийн уран нугаралт, таэквондо, бүжиг гэсэн ангиуддаа элсэлт авч эхэлжээ. “Авьяас” хүүхдийн ордны загвар гоо зүйн багшаар Монголын мисс, Азийн топ модель Ч.Содтуяа, уран нугаралтын багшаар зууны манлай нугараач Норовсамбуугийн гарын шавь Б.Энхцэцэг, бүжгийн багшаар “Grand pas” студийн бүжигчин Намнансүрэн Бадамцэцэг, шатрын багшаар ОУ-ын мастер Анхчимэг, таеквондогийн багшаар Солонгос мэргэжилтэн Пак нар ажиллах юм байна. Дашрамд дурьдахад тус хүүхдийн ордон нь МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Цогзолмаа гуайн нэрэмжит аж. Хүүхдийн шинэ ордны талаарх мэдээллийг 9191-2348, 9903-4707 утсанд хандаж авч болох юм байна.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (1)