
ХАХНХЯ-аас санаачлан МЗХ хамтран зохион байгуулж буй "Монголын залуучуудын өдөр”-ийн “Үдшийн цэнгүүн”-ийг энэ сарын 25-нд 20.00 цагаас Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ. Энэхүү үдэшлэгт залуучуудын сонсох дуртай олон хамтлаг, дуучид ирж ая дуугаа өргөх юм байна. Тодруулбал дуучин МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Х.Лхагвасүрэн, A-Cool, Бичүү, Баярцэцэг, Дэлгэрмөрөн, Реппер Жи, Хар сарнайн Амраа, Дижитал, Татар, Лемонс, Fire, Киви, Мотив, Anemone, “Victory” зэрэг хамтлагууд оролцоно. Залуучуудад зориулсан энэхүү үдэшлэг нь сүүлийн жилүүдэд хийгдэж байгаагүй томоохон арга хэмжээ гэдгээрээ өмнөх жилүүдээс онцлог ажээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (19)