
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын тушаалаар албан хаагчдыг мэдээ мэдээллээр хангах зорилгоор “Сургалтын хөтөлбөр”-ийг баталсан билээ. Энэ хүрээнд тус газрын албан хаагчдад Төрийн албаны зөвлөлийн Ахлах шинжээч Т.Сосорбарам “Төрийн албаны үйл ажиллагаа, хууль тогтоомжийн зохицуулалт” сэдэвт ээлжит хичээлийг өнөөдөр заалаа.
Хичээлийн үеэр албан хаагчид дээрх сэдвийн талаарх үндсэн ойлголтоо бататгаж, шинэчлэгдсэн дүрэм журамтай танилцан, сонирхсон асуултдаа хариулт авлаа.