Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шуурхай арга хэмжээ авах ажлын хэсэг байгуулагдлаа

2013-8-23
0
ЖИРГЭХ

    нарантуулНийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул” олон улсын худалдааны төвд үүссэн нөхцөл байдлын улмаас Нийслэлийн онцгой комисс шуурхай хуралдаан зарлаж,  баасан гарагийн 12.00 цагт хуралдлаа. Хуралдаанаар “Нарантуул” худалдааны төвд гарсан галыг унтраахаар газар дээр нь ажилласан албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга Ч.Намсрайжав “Онцгой байдлын газарт өглөөний 06:20 цагт ирсэн дуудлагын дагуу онцгой байдлын албан хаагчид 06:30 цагт газар дээр нь очиход “Нарантуул” худалдааны  төвийн баруун хэсэгт байрлах хүнсний захад гал гарсан, тархалт маш ихтэй байсан байна. Онцгой байдлын албан хаагчид хүч нэмэгдүүлэн галын тархалтыг зогсоож, 11:00 цагт галыг бүрэн унраасан. Гал унтраах ажиллагаанд онцгой байдлын 6 ангийн 144 албан хаагч, 24 автомашин ажиллалаа. Аврагчид галын голомтоос бүрэн шатсан байдалтай нэг хүний цогцсыг гаргасан. Одоо Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газартай хамтран галын шалтгааныг тогтоох үзлэг шалгалт хийхээр ажиллаж байгаа ч цогшилт ихтэй байгаа тул шинжээч нар орж ажиллах боломжгүй байна” гэсэн юм.

Өглөөний 08.00 цагаас эхлэн “Нарантуул” худалдааны төвийн орчмын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн учир гал унтраах ажиллагааны шуурхай байдлыг хангах үүднээс тэр орчмын замын хөдөлгөөнийг бүрэн хаасан бөгөөд одоо  замын хөдөлгөөнийг хэвийн байдалд шилжүүлэхээр Замын цагдаагийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж  байна.

 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “2013 оны 6-р сард Улаанбаатар Захирагчийн ажлын албанаас “Нарантуул” худалдааны төвд хэд хэдэн удаагийн үзлэг шалгалт хийж, шаардлага хүргүүлсэн боловч хүлээж аваагүй. Ер нь “Нарантуул” худалдааны төвийн шатсан обьектийг улсын комисс ч хүлээж аваагүй юм билээ. Галаас урьдчилан сэргийлэх дохиолол байхгүй байсан” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Нарантуул” худалдааны төвд албан шаардлагыг удаа дараа хүргүүлж,  гурван удаа үйл ажиллагааг нь зогсоох акт гаргаж байжээ. Гэвч шаардлагыг хүлээж авалгүй, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Ч.Намсрайжавын мэдээлж байгаагаар гал шөнө дунд гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг байгаа юм.

Нийслэлийн онцгой байдлын  комиссын хурлаас Баянзүрх дүүргийн Засаг дарга  Д.Пүрэвдаваагаар ахлуулсан “Галын шалтгааныг тогтоох, шуурхай удирдлагаар хангах эрх,  үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгууллаа. Нийслэлийн Онцгой байдлын комиссын дарга Э.Бат-Үүл “Хамгийн түрүүнд их хэмжээний галын улмаас эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал боллоо. Мөн худалдаа үйлчилгээ эрхэлж байсан хүмүүст их хэмжээний хохирол учирсан  хэрэг гарсан тул онцгой комиссын хуралдаанаас байгуулагдсан ажлын хэсэг авч болох  бүхий л арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо. Мөн хотын замын хөдөлгөөнийг хэвийн горимд оруулах, галын шинжээчид болон гал гарсан шалтгааныг тогтоох нөхцөл боломжийг шуурхай хангаж, ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газар болон Онцгой байдлын газарт даалгалаа. Галын голомтод ажиллах хүн хүч, шаардагдах хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах юм. Галын шинжээчдийн дүгнэлт гарах хүртэл иргэд олон нийтийг элдэв цуурхал ярианд автахгүй, тайван байхыг уриаллаа. Мөн  холбогдох газруудаас удаа дараа шаардлага хүргүүлээд байхад арга хэмжээ аваагүй өдийг хүрсэн “Нарантуул” худалдааны төвийн удирдлагуудад хуулийн дагуу хариуцлага тооцох болно” гэж хэллээ.

 Мөн хуралдаанаар хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг дүүрэг бүрт лангууны түрээсгүйгээр зохион байгуулах ажлыг түргэвчлэхээс гадна нийслэлийн төв талбайд хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    29 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    3 цаг 50 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    3 цаг 55 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    19 цаг 0 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    19 цаг 25 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    19 цаг 27 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 30 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    21 цаг 8 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    21 цаг 24 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    21 цаг 45 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    21 цаг 48 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    22 цаг 49 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    22 цаг 59 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    23 цаг 53 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    23 цаг 56 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК