Өнөө өглөө "Нарантуул" захын хүнсний павилион шатсан мэдээллийг бид тухай бүрт нь хүргэж байсан. Хүнсний павилионд 300 гаруй түрээслэгч байдаг бөгөөд тэдэнд их хэмжээний хохирол учраад байгаа. Тэгвэл одоо 19.30 цагаас Онцгой байдлын ерөнхий газар, Дүүргийн ажлын алба, Нийслэлийн засаг даргын ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагуудаас томилогдсон ажлын хэсэг “Нарантуул” худалдааны төвийн түрээслэгчидтэй уулзах гэж байна.



















































