“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг павильонд өнөөдөр 06.10 цагийн үед гал гарснаар их хэмжээний хохирол учирч, хүний амь нас эрсэдсэн. Хэргийн газар шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн О.Баасанхүү болоод холбогдох албаныхан очсон. Тэгвэл хэдхэн хормын өмнө хотын дарга Э.Бат-Үүл тус газар очиж түрээслэгчидтэй уулзлаа.Тэрбээр хэн нэгний хариуцлагагүй байдлаас болж иргэд их хэмжээний эд
хөрөнгөөрөө хохирч байгаад туйлын харамсч байна. Миний зүгээс
нөгөөдөр буюу энэ сарын 25 гэхэд шатсан объектыг хамгаалалтад авч,
тусгаарлан нөгөө жигүүрт худалдаа, үйлчилгээ хэвийн үргэлжлүүлэхийг
ажлын хэсэгт үүрэг болгосон. Бүхий л ажиллагаа хуулийн дагуу явагдах тул
аль болох тайван, хүлээцтэй байхыг хүсч байна” гэсэн юм. Одоогоор галыг бүрэн унтраагаад байгаа ч зоорийн давхар руу цөмрөлт, нуралт үүсэх магадлалтай байгаа аж. Тиймээс шинжээчид болон ажлын хэсгийнхний ажилд саад болох, болзошгүй аюул зэргээс сэргийлж маргааш тус захыг ажилуулахгүй байх шийдвэрийг өнөөдөр байгуулагдсан ажлын хэсгийнхэн гаргажээ. Харин гал гарсан объектийг тусгаарлан, хашаа татсаны дараа буюу энэ сарын 25-нд захын бусад хэсгийн худалдаа, үйлчилгээ хэвийн үргэлжлэх юм байна. Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)