Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган, өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-нийг дуустал замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд түр өөрчлөлт хийхээр болсон. Тиймээс өнөөдөр 26, 28, 30-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл, харин энэ сарын 25, 27, 29, 31-ний өдрүүдэд сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл 07.00-21.00 цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм.24tsag.mn



















































