
Түр хязгаарлалт нийслэлийн авто зам засвар, хот тохижилтын ажлын авто машин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын болон нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус зэрэгт үйлчлэхгүй ажээ. Мөн таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон хойшлуулашгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслүүдэд хязгаарлалт хамаарахгүй юм. Мөн замын хөдөлгөөний ачаалал хэт ихсэх өдрүүдэд буюу энэ сарын 31-нийг дуустал иргэд троллейбусаар үнэ төлбөргүй зорчих боломжтой юм байна.