
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн Хүнсний захад гал гарсан талаар та бүхэн мэдэж байгаа байх. Тэгвэл яаралтай ажлын хэсэг байгуулагдан хуралдаж, тус захыг өнөөдөр ажиллуулахгүй байх шийдвэрийг гаргасан юм. Учир нь, гал гарсантай холбоотойгоор Хүнсний захын зоорийн давхар руу цөмрөлт, нуралт үүсэх магадлалтай байгаа учраас шинжээчид болон ажлын хэсгийнхний ажилд саад болж болзошгүй гэдэг үүднээс холбогдох албаныхан ийм шийдвэр гаргажээ. Харин гал гарсан объектийг тусгаарлан, хашаа татсаны дараа буюу маргаашнаас захын бусад хэсгийн худалдаа, үйлчилгээг хэвийн үргэлжлүүлнэ хэмээн хотын дарга Э.Бат-Үүл хэлсэн юм.
24tsag.mn