Бөхийн өргөөний зам засварын ажил өнөөдөр дуусгавар болох аж. Гудамж төслийн хүрээнд Бөхийн өргөөний уулзварыг дөрвөн замын уулзвар болгох ажлын зураг төслийг "Танил санаа" ХК боловсруулж, зам барилгын ажлыг нь "Төгс Үржих зам" ХХК гүйцэтгэсэн байна. Иймээс яг одоо уулзварыг албан ёсоор нээж, Ерөнхий сайд болон албаны бусад хүмүүс оролцож байгаа талаар эх сурвалж мэдээллээ.


24tsag.mn