
Өнөөдөр ус судлалын харуул Сэлэнгэ-Хялгант, Орхон-Орхонтуул орчимд усны төвшин хоногт 10-25 см нэмэгдэх хандлагатай байна.Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад Ус цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.
24tsag.mn