Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс автомашинуудыг замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтаар оролцуулах захирамж гаргаад буй.Уг захирамжид өнөөдрөөс эхлэн иргэдэд троллейбус үнэ төлбөргүй үйлчлэх тухай тусгажээ. Захирамж ирэх есдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилэх юм. Тэгвэл яг одоо замын түгжрэл Нарны зам буюу Нарантуул, замын цагдаагийн орчмоор замын ачаалал харьцангуй бага байна. Харин хотын төв орчмоор автомашины хөдөлгөөн харьцангуй удаашралтай байгаа аж.
24tsag.mn



















































