
"Нарантуул" зах шатаж их хэмжээний хохирол учирч мөн хүний амь нас эрсэдсэн билээ. Тэгвэл хэргийн газраас олдсон нэг хүний цогцсыг урьдчилсан шинжилгээгээр жижиг биетэй эмэгтэй хүн байх магадлалтай гэдгийг Цагдаагийн газраас мэдээлсэн байна. Мөн маргаашаас “Нарантуул” худалдааны төвийн задгай талбайд худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг нээлттэй болгохын тулд ажлын хэсэг 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байна. Түүнчлэн ажлын хэсгээс гурван цаг тутамд түрээслэгчидэд мэдээлэл өгч байхаар болжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)