
"Нарантуул" зах ажиллаж байна. Шатсан захын урдуур төмөр хашаа татаж тусгаарлалт хийжээ. Барилгын ажилчид бололтой шар хантаазтай хүмүүс хашаан дотор нь байна. Шатаагүй хэсгийн наймаачид ажилдаа аль хэдийн гарч жигдэрчээ. Уг нь хотын дарга Э.Бат-Үүл маргаашнаас ажиллана гэж мэдэгдэж байсан ч нэг өдрийг ч алдаж чадахгүй гэсэн наймаачид аль хэдийн бараагаа лангуун дээрээ байрлуулсан байна. Харин өнөөдөр "Нарантуул" ажиллахгүй гэсэн ШУМ их тархсан учир худалдан авагчид их бага иржээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)