
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говиор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ :Үүлшинэ . Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13градус дулаан, харьцангуй чийг 82хувь, агаарын даралт 867гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.