
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор замын түгжрэлийг багасгахаар дугаарын хязгаарлалтанд түр хугацаагаар өөрчлөлт хийгээд байгаа билээ. Энэ дагуу өнөөдөр болон 27, 29, 31-ний өдрүүдэд сондгой тоогоор төгссөн
дугаартай тээврийн хэрэгсэл 07.00-21.00 цагийн хооронд тогтоосон
хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм.
Мөн наймдугаар сарын 26, 28, 30-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй болж байна. Энэ хязгаарлалт наймдугаар сары 31-ний өдөр дуустал үргэлжилнэ.