
Арав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээн Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байранд 09.00 цагаас болох юм байна.
2004 оноос хойш тасралтгүй арав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Завхан зэрэг аймаг хотуудаас нийт 70 гаруй охид бүртгүүлсэн байна.
Жил бүрийн "Miss Mongolia" тэмцээний ялагчид олон улсын миссийн тэмцээнд оролцох урилгын эзэн болдог бөгөөд энэ жилийн ялагчдийн хувьд Тэргүүн мисс Японы Окинаво хотноо болох "Miss International 2013", Дэд мисс Экуадорын Гвинейд болох “Miss World tourism”-2013, гутгаар байр БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх ажээ.
Энэ жилийн “Miss Mongolia 2013” тэмцээний ялагчийн оролцох "Miss International" тэмцээн нь 62 жилийн түүхтэй, дэлхийн 80 гаруй орны бүсгүйчүүд оролцдог томоохон тэмцээн аж. Тэмцээний шилдгүүд ирэх сарын 13-нд тодрох юм байна.
Сэтгэгдэл (1)