
Солонгосын охидын "Т-ara" хамтлаг ирэх сарын 21-нд Монголд тоглолтоо хийнэ. Солонгос болон Азийн хөгжмийн ертөнцөд өөрийн байр сууриа эзэлсэн тус хамтлагтай цуг "К Pop" урсгалаар дуулдаг солонгос дуучид, хамтлагууд мөн ирэх юм байна.
Тэгвэл тоглолтыг зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн хурал хийхээр болжээ. Хурал 11.00 цагт ”Монгол Ньюс”-ийн мэдээллийн танхимд болно.