
Даваа гаригт бүрт хуралддаг Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр 08.00 цагт “Хангарьд” ордонд эхэллээ. Энэ удаагийн хурлаар “Нарантуул” худалдааны төвд гарсан галтай холбоотойгоор холбогдох албаны хүмүүс мэдээлэл, тайлбар өгч, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар хэлэлцэх юм байна. Мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон
өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл
өгөх аж.
Т.Энхэлээ