
Энэ удаагийн хуралдаанаар хоёр тал худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хот байгуулалт, хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцахаас гадна бусад салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцох юм байна. Монголын хэсгийн дарга, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханыг дагалдан манай 20 гаруй бизнесийн төлөөлөгч БНЧУ-д хүрэлцэн очих бөгөөд хуралдааны үеэр “Монгол, Чехийн Бизнес форум” зохион байгуулах аж.
Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Чехийн Үйлдвэр, худалдааны болон Бүс нутгийн хөгжлийн сайд нартай хийх тус тус уулзалт хийхээр төлөвлөөд байгаа юм байна.