
ШШГЕГ-ын харьяа чанга дэглэмтэй Хорих 409 дүгээр ангийн хүмүүжигчдээс
хоёр ялтан өөрсдийнхөө зардлаар ХААИС болон ИЗИС-д эчнээгээр
суралцаж байгаа аж.
Тодруулбал, ялтнууд өөрсдөө суралцах хүсэлтээ ШШГЕГ-т албан бичгээр гаргадаг байна. Үүнийг нь
ерөнхий газар судлаад сургуультай нь уулзаж гэрээ байгуулдаг аж. Ингэснээр хорих
ангийн нийгмийн ажилтан багштай нь холбогдож, багш нь хорих ангид ирж хичээлээ
заадаг байна. Багшийн ирж очих бүх зардлыг ялтан өөрөө гаргадаг гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (6)