
Өмнө нь хэрэглэж байсан шар виза картуудыг Голомт банкаар хэвлүүлдэг байсан бол энэ жилээс эхлэн Төрийн банкаар хэвлүүлж байгаа юм. Уг картаар автобусанд үнэгүй зорчихоос гадна оюутны тэтгэлэг авах, томоохон худалдаа үйлчилгээний төвүүдэд хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх “Эрүүл мэндийн төвүүдэд” хөнгөлөлт эдлэх зэрэг давуу талууд ихтэй болжээ.
Тус картанд тусгай наалт нааснаар хүчинтэй болох бөгөөд наалт бүр өөр өөр кодтой байх юм байна. Энэ нь картыг хуурамчаар олшруулахаас сэргийлсэн хэрэг бөгөөд хэн гэдэг оюутан ямар серийн дугаартай картаар үйлчлүүлж байгааг МОХ мэдэж байхаар хийгджээ. Шинэ “Смарт” карт наалттайгаа нийлээд 5900 төгрөгийн үнэтэй бөгөөд ирэх сарын нэгнээс ирэх оны долдугаар сарын 1-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчлэнэ.
МОХ-оос өнгөрсөн хавар захиалсан оюутнуудын виза картыг ирэх сарын 15-н гэхэд тарааж дуусахаар төлөвлөөд байна. Харин оюутнууд шинэчилсэн картыг авах хүртлээ өмнө хэрэглэж байсан виза картаараа үйлчлүүлэх аж .