
Нэн ядуу айлын хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас үнэгүй тараана гэсэн мэдээллийг салбарын яамнаас өгсөн. Энэ талаарх асуудал яригдаж байгаа ч эцсийн журам нь батлагдаагүй байгаа гэж албаныхан хэллээ. Харин гурав ба түүнээс дээш хүүхэдтэй нэн ядуу айлын хүүхдийн дүрэмт хувцсыг үнэгүй олгох асуудлыг салбарын яамны хүрээнд ярилцаж, байгаа аж. Гурван хүүхэдтэй айлд гурвууланд өгөх эсвэл нэг хүүхдэд өгөх эсэх асуудал одоогоор шийдэгдээгүй байгаа гэнэ. Харин үнэгүй дүрэмт хувцас өгөх сургаар иргэд хороо дүүргээсээ нэн ядуу гэсэн бичиг авахаар аль хэдийн бужигнаад эхэлжээ. Харин нэн ядуу өрхийн мэдээллийг БСШУ-ны яамныхан Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн газраас авах аж. Одоогоор нэн ядуу айл өрхийн тоо тодорхойгүй байна.
Т.Энхэлээ