
Өнгөрсөн ням гарагт нээлтээ хийх байсан Бөхийн өргөөний уулзварын нээлт дахин хойшиллоо. Энэ хэсгийг дөрвөн замын уулзвар болгох ажлын зураг төслийг "Танил санаа" ХК боловсруулж, зам барилгын ажлыг нь "Төгс Үржих зам" ХХК гүйцэтгэсэн билээ. Мөн дээрх ажил нь “Гудамж” төслийн хүрээнд хийгдсэн юм.
Уг уулзварыг өнөөдөр 10.00 цагаас нээхээр төлөвлөсөн боловч техникийн шалтгаанаар түр хойшилсон нь энэ юм.
Т.Энхэлээ