
Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдэн хоног үлдээд буй энэ үед Архангай аймгийн Цахир сумын сурагчид хичээллэх байргүй байна. Тодруулбал тус сумын ерөнхий боловсролын сургуулийн 120 хүүхдийн хуучин байр хэзээ модгүй нурах аюултай болсон тул аймгийн Мэргэжлийн хяналтьн газраас хаасан аж. Энэ жил 180 хүүхдийн шинэ барилга барьж ашиглалтад оруулах байсан ч тендерт шалгарсан “Одда тайж” компани тавдугаар сард барилгын сууриа цутгаснаас хойш юу ч хийгээгүй гэнэ. Барилгын нийт ажлын дөнгөж 1.7 хувийг гүйцэтгэсэн, санхүүжилт өгөөгүйгээс уг сургуулийг гүйцээн барих хөрөнгөгүй болсон гэж тус компанийнхан тайлбарлажээ. Архангай аймгийн Засаг дарга бодит байдлыг холбогдох сайд нарт олон удаа танилцуулж, санхүүжилт өгөхийг хүссэн ч ямар ч хариу өгөлгүй өдий хүрсэн байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)