2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлт төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулиудад ирэх сарын 1-ны Ням гарагт болно.9 дүгээр сарын 1-ны өдөр ерөнхий боловсролын сургуулиуд дараах хуваарийн дагуу сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна.
8.00-8.40 цаг: Хичээлийн шинэ жилийн нээлт
9.00-9.40 цаг: “Монголын нууц товчоо” хичээл
10.00-10.40 цаг: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Хуулийн засаглал, хүүхдийн оролцоо" теле хичээл
Ерөнхий боловсролын сургуулиуд 9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн хичээлийн хуваарийнхаа дагуу хичээллэнэ.
Хүүхдийн цэцэрлэгүүд ирэх даваа гарагт хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
Т.Энхэлээ


















































