
Өмнөговь аймгийн нутагт гүний усны хайгуул хийх, ашиглахыг хоригложээ. Тус аймгийн ИТХ өнгөрсөн долдугаар сард тогтоол гаргаж, гүний усны хайгуул хийхийг энэ оны наймдугаар сарын 1-нээс, гүний ус ашиглахыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хориглосон байна. Говийн хөрсний ус их доор байрлалтай, тэгээд ч нөөц нь бага. Тиймээс гүний усыг гамнахгүй бол усны түвшин улам доошилно. Тэгвэл өдгоө ургаж буй ургамлын үндэс газрын гүнээс ус чийг авч чадахгүй болж, хатаж гандан, цөлжилт улам гаарна гэж тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид үзээд ийм шийдвэр гаргажээ. Уул уурхайн олон орд нээгдэж буй тус аймагт үйл ажиллагаа явуулдаг олборлох үйлдвэрүүдэд ус маш их хэрэгтэй. Гэсэн ч малчид, нийт ард иргэдийн эрх ашиг, алс ирээдүйг харж ийм шийдвэр гаргасан гэнэ. Шийдвэр гаргахын өмнө тус аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан Ажлын хэсэг гаргаж, уул уурхайн орд, компаниудын гаргасан гүний худгийг тоолж, шалгажээ.
Өмнө нь 650 гол, горхи, нуур, цөөрөмтэй байсан энэ аймагт 2011 онд хийсэн тооллогоор 55 нь ширгэсэн байсан аж. Түүнээс хойш дахин 40 хувь нь бүрмөсөн ширгэж, одоо 240 орчим горхи, цөөрөм үлдсэн байна.
Сэтгэгдэл (1)