Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тиймээс Нийслэлийн засаг даргын захирамжаар энэ сарын 24-31-нийг хүртэл тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах
шийдвэр гарч гурав дах өдрөө хэрэгжиж байна.
Тэгвэл энэ журмыг өнөөдрийн байдлаар 835 жолооч зөрчсөн байна. Тодруулбал улсын дугаар нь явах ёсгүй өдөр хөдөлгөөнд оролцсон 820 зөрчил, улсын дугаараа сольж зүүсэн 15 зөрчлийг замын цагдаагийн газрын албан хаагчид илрүүлжээ.
Сэтгэгдэл (1)